Шинэ Зеландын Гадаад хэргийн сайдаар тус улсын түүхэнд анх удаагаа эмэгтэй хүн томилогджээ. Наная Махута нь Шинэ Зеландын уугуул маори үндэсний эмэгтэй юм.
Түүний эрүүн дээрх шивээс нь маори үндэсний эмэгтэйчүүдийн уламжлалт шивээс бөгөөд гарал угсаа, түүх, тухайн хүний статусыг илэрхийлдэг аж.
Наная Махута “Гадаад хэргийн сайд болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг. Хүмүүс энэ парламент дахь бусад эмэгтэйн талаар бодно гэж найдаж байна. Бид эмэгтэйчүүдэд сонгуульд санал өгөх эрх олгосон анхны улс. Эмэгтэйчүүдэд хамааралтай бүхнийг бодолцдог улс” гэжээ.
Шинэ Зеландын парламент нь дэлхийн хамгийн олон янзын үндэстэнтэй, төрөл бүрийн бэлгийн чиг баримжаа, хүйстэй гишүүдээс бүрдсэн парламент гэгдэж байна.
Шинэ гадаад хэргийн сайд хүмүүсийн гайхширал, бас эсэргүүцэлтэй тулгараад байгаа шивээсээ дөрвөн жилийн өмнө хийлгэжээ. Тэрбээр маоричуудын хааны удам угсааны хүн аж.
Сэтгэгдэл ( 2 )
Haha..
Таалагдаагүй хүмүүст МАЙ ШҮҮ ЛАЛРУУДАА гэж хэлэх хэрэгтэй.