Дуулахаасаа илүүтэй олныг гайхшруулж түмний анхаарлыг өөртөө татаж байдаг дуучин Леди Гага өнгөрсөн жилийн МТV-ийн хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр махаар урласан даашинз өмсөж ирсэн нь ёстой сонин содон явдал байлаа. Даашинзыг Аргентины үхрийн махаар урласан байна. Харин Гагагийн тэрхүү даашинзыг тун удахгүй АНУ-ын Рокн Ролийн Алдрын танхимын үзэсгэлэнгийн танхимд тавьж, олны хүртээл болгох гэж байгаа юм байна. Калифорни дахь тус танхимд хүргэхээс өмнө муутгахгүйн тулд элдэв химийн бодистой саванд хийж, тусгай аргаар хатааж, үүний дараа цоо шинэ мэт харагдуулахын тулд дахин будаж янзалжээ. 2012 оны хоёрдугаар сар хүртэл махан даашинзыг үзэсгэлэнд байлгах юм байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )