Өнгөрсөн амралтын өдөр болсон аав нарын өдрийг Арнольд Шварнеггер бага хүү Кристоферийн хамт нам гүмхэн өнгөрөөлөө. Кристофер Арнольд нарыг хоолонд орж байхад Мариа Шрайвер эртний эдлэлийн дэлгүүр хэсэж цагийг өнгөрөөсөн байна.
Шварцнеггерийн хувьд эхнэрээсээ салснаас хойш тэмдэглэж байгаа анхны аав нарын баяр бөгөөд Арнольд гэр бүлийн харьцаагаа урьдынх шиг хэвийн байлгахын төлөө хичээж байгаа юм.
Аав хүү хоёрыг хоолонд орсны дараагаар Мариа хүүтэйгээ цуг гадуур гарсан бөгөөд хүүгээ папарациас хамгаалан машныхаа хойд сандалд суулгаж байлаа.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )