Үнэтэй зүйлс: Хамгийн үнэтэй жийнсэн өмд 85.000 доллар

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

                Францын "Фишер" компани нэг шил нь 12 ам.долларын үнэтэй шар айраг үйлдвэрлэжээ. Нэр нь 63N/46W. Энэ нь уг шар айргийг нэрдэг усыг гаргаж авдаг газар зүйн координат гэнэ.

                XIX зуунд хийгдсэн гэх ердөө нэгхэн маркийн үнэтэй байсан маркийг Парист дуудлага худалдаагаар 924.000-гаар заржээ.

                Нью-Йоркийн “Хуучин цэцэрлэг” хэмээх ресторан дэлхийн хамгийн үнэтэй гамбургерийг хийжээ. Үнэ нь 41 ам.доллар. Жин нь хагас кг.

                Харин эмэгтэй хүний хамгийн үнэтэй шаахайгаар 690 рубин шигтгэсэн, хагас сая ам.долларын үнэтэй улаан туфль тодроод байгаа билээ.

                Дэлхийн хамгийн үнэтэй жинсийг 2002 онд Levi’s компани өөрийн 150 жилийнхээ ойгоор бүтээсэн байна. Алтан товч, цахилгаантай, алмааз болон рубин шигтгээтэй уг жинсний үнэ 85.000 ам.доллар байсан билээ.

                Very Sexy Fantasy Bra хэмээх хамгийн үнэтэй хөхөвчний үнэ нь 16 сая доллар аж. Түүнийг 6000 цагаан алмааз, 70 каратын алмааз, рубин зэрэг үнэт чулуугаар чимэглэжээ. Энэ урлагийн бүтээлийг хийхэд нийтдээ 375 цагийг зарцуулжээ.

                Хамгийн үнэтэй тамхины ганс 9950 ам.доллар хүрсэн байх юм. Италийн алдарт Ser Jacоpо компанийн уран дархчууд уг гаансандаа алт болон алмаз эрдэнэ шигтгэн өгчээ.

                Хамгийн үнэтэй галт зэвсэг бол «deluxe» зэрэглэлийн Cоlt Patersоn-ы номер 02  гэсэн загвар тооцогддог. Тэр бууг дуудлага худалдаагаар 222.250 фунтаар заржээ.

Р.Слава

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top