Агуу уран сэтгэгч, зохиолч Жуль Верин ч Мoлдавын эрэг орчим, далайн дунд гольфын сургалтын төвтэй болно гэж төсөөлөөгүй биз. Тэгвэл далайн дунд арал барьж, түүндээ сургалтын төв байгуулах төслийн ажил хийгдэж эхлээд байна. Дэлхийн хөвөгч технологи төвийн тоглогч /усан дунд арал бүтээгч гэж мөн яригддаг.орч/Даач Докланд хэмээх эр энэхүү төслийг санаачилсан бөгөөд түүний хувьд арал бүтээж, өвс ургамал ургуулахад нэг их асуудал биш гэнэ. 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар бүтэж байгаа энэхүү гольфын сургалт хэдийгээр далайн дунд байрлах ч өвс ургамалтай байх гэнэ. Энэхүү гольфын талбай руу олон талаас нь орж болох бөгөөд тоглолтын төв рүү явдаг цахилгаан шат, бага оврын машин зэрэг гольфын талбайд байрладаг бүхэн энд байх гэнэ. Энэхүү шинэ гольфын талбай 2013 онд ашиглалтад орох юм байна. Үүгээр ч зогсохгүй арал байгуулан, таван хошуу хэлбэртэй болгож байгаа юм. Одоогоор төслийн нэрийг өгч амжаагүй ч хийгдэх ажил болон төсөв батлагдаад байгаа юм.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )