Жирэмсэн эхийн унтдаг байрлал төрөлтөд нөлөөлдөг

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

Судлаачид жирэмсэн эхийн унтаж байгаа байрлал нь төрөлтийн хүндрэлд нөлөөлдөг болохыг тогтоожээ.  Гэхдээ энэ нь төрөхийн өмнөх сартай жирэмсэнд хамаатай гэнэ. Аукландын их сургуулийн судлаачид 310 хэвийн тээлттэй жирэмсэн эхийг 155 эхтэй харьцуулсан байна. 
Зүүн  тийшээ харж унтадг хүмүүс нь дээшээ болон баруун тийшээ харж унтдаг жирэмсэн эхчүүдтэй харьцуулахад төрөхийн хүндрэл болох магадлал өндөр байдаг ажээ.  Гэхдээ 1000 төрөлтөд дөрвөн л тохиодог гэнэ.
Тодруулбал жирэмсэн эх зүүн тийшээ харж унтсанаар цусны урсгал шууд урагт нөлөөлж, саванд даралт болдог байна.
Цаашид энэ судалгааг үргэлжилүүлэх гэнэ. Учир нь төрөхийн хүндрэлээр жилд цөөнгүй эх  хорвоог орхидог бөгөөд  энэ төрлийн судалгааны ачаар төрөлтийн хүндрэлийг бууруулах  боломжтой юм.
Судлаачид жирэмсний сүүлийн сард унтаж байгаа байдал нь төрөлтөд нөлөөлдөг болохоор энэ төрлийн судалгааг өргөжүүлэхээр төлөвлөөд байна.

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top