"Ералаш"-ийн од Ольга Кузьмина уран гулгалтын шоуг тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

"Ералаш", "Гал тогоо" зэрэг олон цувралын од, Оросын чадварлаг залуу жүжигчдийн нэг Ольга Кузьмина хойд хөршийн Нэгдүгээр суваг телевизийн зохион байгуулдаг "Ледниковый период" уран гулгалтын шоуг эхэлсэн цагаас нь хойш тэргүүлж байна.

Ольга Кузьмина уран гулгагч Александр Эмберттэй хослон гулгаж, шүүгчдээс хамгийн өндөр оноог авсаар шоунд түрүүлэх нь тодорхой болоод байгаа гэхэд болно.

Оросуудын шимтэн үздэг "Ледниковый период" шоунд  орсноороо Оля чадварлаг жүжигчин төдийгүй маш сайн уран гулгагч гэдгээ харуулж байна. Бүжиглэх, жүжиглэх, гулгах зэргийг жижигхэн биедээ баймгүй ур чадвараар гүйцэтгэдэг түүнийг "чадахгүй юмгүй бүсгүй" гэж үзэгчид магтах болсон.

Ольга Кузьмина, Александр Эмберт нарын гайхалтай үзүүлбэрүүдийг Youtube сувгаас нөхөж үзэх боломжтой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top