2024 оноос устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэг туршина

2020 оны 11 сарын 24

Германы “Siemens” болон “Deutsche Bahn” компани хамтран устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэг туршихаар төлөвлөж байна. Тэдний мэдэгдэж байгаагаар энэ нь нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулах ажил болох аж.

Устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэргийг 2024 оноос туршиж, туршилт нэг жил үргэлжлэх гэнэ. Галт тэрэг дээд тал нь 160 км/цаг хурдлах хүчин чадалтай байх бөгөөд 15 минутын дотор цэнэглэгдэнэ.

Устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэг жилд 330 тонн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлнэ гэж “Siemens” болон “Deutsche Bahn” компани мэдээлжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top