Дээрэмчдийн барьцаалсан онгоцыг мөнгө төлж суллуулжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

Сомалийн дээрэмчдэд барьцаалагдаад байсан Норвегийн нефть зөөгч UBT Осеаn, Кенийн загас агнуурын FV Sakoda хөлөг онгоцууд өчигдрөөс суллагдлаа. Дээрх хоёр онгоц барьцаалагдаад хэдэн сарын нүүрийг үзсэн бөгөөд эзэд нь барьцааны мөнгө төлж байж суллуулсан нь энэ юм. Чухам ямар хэмжээний мөнгө төлсөн нь одоогоор тодорхойгүй байна. Норвегийн онгоц өчигдөр Танзанийн Дар эс Салам боомтод ирсэн бол Кенийн онгоц Монбасуг зорьжээ. Хоёр онгоцон дээр нийтдээ 20 үндэстний 390 гаруй далайчин бүгд амь мэнд суллагджээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top