КОВИД 19 | ОХУ 26 улсад тусламж үзүүлжээ

2020 оны 11 сарын 24

Холбооны Россотрудничество агентлагийн тэргүүн Евгений Примаков «Хүмүүнлэгийн монитор» төслийн хэсэг болох «Хүмүүнлэгийн газрын зураг» хэмээх тоон порталыг ажиллуулах гараанд зориулсан хэвлэлийн бага хурал хийлээ. «Хүмүүнлэгийн газрын зураг» хэмээх портал нь Оросын хүмүүнлэгийн тусламж, олон улсын хөгжлийг дэмжих төслүүдийн тухай ил эх үүсвэрээс авсан мэдээллийг байршуулах анхны цахим талбар болох юм.

Уг порталын үүсгэн байгуулагчийн нэг болох Михаил Петросяны танилцуулсан russianassistance.ru вэбсайт нь ОХУ-аас бусад оронд үзүүлсэн тусламжийн талаарх мэдээ мэдээллийг эрүүл мэнд, хоол хүнс, боловсрол, нийгмийн үйлчилгээ, материаллаг, техникийн туслалцаа, санхүүгийн тусламжийн гэж ангилан тусгасан байдаг. COVID-19-ийн эсрэг явуулж буй тэмцэл, ОХУ-аас олон улсын байгууллагуудаар дамжуулан үзүүлж буй тусламж тусдаа заалтаар оржээ. Мөн төрөөс, хувийн хэвшил, ашгийн бус байгууллагуудаас үзүүлсэн тусламжийн төрлийг зааж өгснөөрөө онцлогтой.

Одоогийн байдлаар уг мэдээллийн санд 67 орчим улс орон багтсан бөгөөд үүнээс 26-д нь олон улсын байгууллагуудаар дамжуулан тусламж үзүүлсэн байна. Коронавирусний эсрэг тэмцэхэд 54 муж ОХУ-аас аль хэдийн тусламж авсан гэж Петросян хэллээ.

Уг порталын танилцуулгын үеэр 2020 онд Орос улсаас хэнд, хэзээ, ямар хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн тухай бас хэлэлцжээ.

"Хүмүүнлэгийн газрын зураг" портал нь Оросын хүмүүнлэгийн тусламж, олон улсын хөгжлийн тусламжийн төслүүдийн талаарх нээлттэй эх сурвалжаас мэдээ мэдээллийг нэгтгэсэн анхны цахим платформ болох юм. Хэрэглэгчид интерактив шүүлтүүр, статистик мэдээллийн самбарт нэвтрэх боломжтой болсноор гадаадын хэрэглэгчдэд зориулан англи хувилбарыг нь бэлэн болгоод байгаа гэнэ.

Top