Калифорнийн уугуул бүсгүй АНУ-ын мисс боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

“АНУ-ын мисс-2011” шалгаруулалтын ялагчаар Калифорни мужаас шалгаран оролцсон 21 настай Алисса Кампанелла хэмээх бүсгүй тодорчээ. 51 муж тус бүрээс шалгарсан гоо бүсгүйчүүд өнгөрсөн ням гарагт Лас Вегас хотноо чуулан эцсийн шатны шалгаруулалтаа явуулахад итали гаралтай, төрөлхийн шаргал үст Алисса бүсгүй ийн цойлсон байна. Асуулт хариултын өрсөлдөөнд ухаалаг хариулт өгсөн явдал титмийг авах гол сэжим болсон гэж хэвлэлүүдэд бичжээ. Дотроо хар тамхи агуулдаг марихуан хэмээх тамхины хэрэглээг чөлөөтэй болгох нь зөв эсэх талаар асуусан бөгөөд тэрбээр марихуаны хэрэглээг чөлөөтэй болгохын эсрэг байдгаа илэрхийлээд, эмнэлгийн хэрэгцээнд ашиглах нь зүйтэй гэсэн санаа хэлсэн юм. Шалгаруулалтын хоёрдугаар байранд Теннесийн мисс Эшли Дарем орсон бол гурав, дөрөвдүгээрт Алабама, Техасын гоо үзэсгэлэн оржээ. Тэргүүн байрт шалгарсан Алисса Кампанелла ирэх есдүгээр сард Бразильд явагдах "Дэлхийн мисс-2011" шалгаруулалтад оролцох эрх авчээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top