
Малайзын Авлигатай тэмцэх хороо гар утасны мессеж ашиглан залилан хийдэг бүлэглэлд холбогдох хэргийг шалгаж буй аж. Баривчлагдан шалгагдаж байгаа хүмүүсийн дунд харилцаа холбооны компанийн захирал, ажилтнууд байгаа аж.
Тэдгээр хүмүүс өөрсдийн ажлын давуу байдлаа ашиглан, үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийг гэмт этгээдүүдэд өгч, авлига авдаг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хэрэгт холбогдсон этгээдүүдийг цагдан хорих хугацааг шүүхээс сунгасан байна.
Сэтгэгдэл ( 0 )