Испанийн томоохон хотуудад төр засгийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал зохион байгууллаа. ВВС тэргүүтэй барууны эх сурвалжийн мэдээлснээр уг арга хэмжээнд хагас сая орчим хүн оролцсон хэмээн ажиглагчид тооцоолжээ. Дэлхийн санхүүгийн хямралаас дотоодын эдийн засагт учирсан хохирлыг Засгийн газар барагдуулах тал дээр дорвитой зүйл хийхгүй байгаа нь ард иргэдийн бухимдлыг төрүүлсэн байна. Ажилтай ажилгүй, хөгшин залуу гээд нийгмийн бараг бүх давхаргын иргэд гудамжинд жагссан аж. Мадридад бараг 150 мянган хүн жагссан бол Барселонд 300 гаруй мянган хүн цугларчээ. Жагсаал цуглаан үймээн самуунд хүрсэн тохиолдол гарсан тул хүчнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалд орсон байна. Зарим дүүрэгт жагсагчид хяналтаас гарч, цагдаа нартай мөргөлджээ.
Испани нь санхүүгийн хямралд хамгийн их гарз хохирол амссан орны нэг юм. Ажилгүйдэл 21 хувьтай байгаа нь Европын холбооны хамгийн доод үзүүлэлт ажээ.
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )