“Урт удаан хугацаанд ганцаардлын далайд сэлсэн дуучин Селена Гомес шинэ хайр дурлалтай учирсан байж магадгүй” гэж АНУ-ын зарим хэвлэл мэдээлж байна.
28 настай дуучин бүсгүй сүүлийн үед сагсан бөмбөгийн "Майами Хит" багийн тоглогч Жимми Батлертай хэд хэдэн удаа болзоонд явсан нь сэтгүүлчдийн хараанд өртжээ. Тэд франц ресторанд үдшийн зоогт хамт орж, гадуур зугаалсан гэнэ.
Селена Гомес саяхан ярилцлага өгөхдөө “Цар тахлын хөл хорионы үед хувийн амьдралаа зохицуулах улам хэцүү боллоо. Гэхдээ энэ үг залуучуудыг урьж байна гэсэн үг биш шүү. Найз залуутай болохыг хүсээд байгаа юм шиг сонсогдож болох юм. Гэхдээ үгүй шүү” гэж хэлж байв.
Жимми Батлерийн хуучин найз бүсгүй модель Кейтлин Новак Селенагийн инстаграмыг дагахаа больсон нь энэ цуурхлыг баталж байгаа хэрэг гэж Miami Gerald бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )