Өндөр өсгийтэй гутал, гаж стиль бол Лэди Гагагийн хэв маяг. Хаана ч явсан Лэди Гага энэ стильдээ үнэнч байдаг билээ. Тэрээр Торонтод болсон MuchMusic Үideo Awards” ёслолын ажиллагаанд оролцохдоо гаж стиль бүхий өндөр өсгийтөөр гоёсон байна. 30-35см зузаан ул бүхий өндөр өсгийт дээр дуучин маань чадварлаг алхаж байсан бөгөөд шүтэн бишрэгчиддээ хайртай гэдгээ мэдэгдэж байлаа.
Леди Гага нь 1986 оны 3-р сарын 20-нд АНУ-ын Нью-Йорк мужийн Йонкерс хотод Итали гаралтай гэр бүлд мэндэлсэн бөгөөд жинхэнэ нэрийг нь Стефани Жоанн Анжелина Германотта гэдэг ажээ. Тэрээр 14 настайдаа Bitter End хэмээх Нью-Йоркийн нэгэн клубэд дуулдаг байснаас гадна Regis High School Repertory- сургуулийн театрын тайзанд дээр тоглож, Regis Jazz Band хамтлагт дуулдан байсан юм. Чухам энэ үеэс Лэди Гага гаж сонин хувцаслаж эхэлсэн байна. Тэрээр нэг хэсэг саагаар чимэглэсэн гялалзан гялтганасан бикиниг энгийн үед өмсөж, өөрийгөө маш галтай цогтой, өвөрмөц авч явдаг байжээ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )