ОХУ-ын Карелийн аралд газардсан ТУ-134 онгоц ослын буулт хийж 44 хүн нас барж, 8 хүн шархджээ. Шархадсан зорчигчдын биеийн байдал хүнд байгаа бөгөөд орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Осол өчигдөр орон нутгийн цагаар 23:55 минутад болжээ. Осол болсон Карелийн арал нь Москвагаас 900 км-ийн зайд оршдог бөгөөд ослын улмаас газар дээрээ 40 хүн нас барсан ба шархаа дийлэлгүй дөрвөн хүн нас баржээ. Талийгаачдийн дийлэнх нь зорчигч байсан бөгөөд тэдгээр найм нь бага насны хүүхэд байсан гэнэ. Ослоос нийт 10 хүн амьд гарсан ба ослын шалтгааныг хүний буруутай ажиллаганаас болсон уу, техникийн доголдолоос болсон уу гэдгийг эхний ээлжинд тогтоохоор ажиллаж байна гэж ОХУ-ын Онцгой байдлын сайд мэдэгдлээ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )