Леди Гага хэмээх гаж сонин хувцаслалт, өвөрмөц байдлаараа бусдаас ялгарч чаддаг дуучин маань одооноос эхлэн “Балд Гага” буюу “Халзан Гага” хэмээх хочтой болжээ. Учир нь тэрээр О’Гредийгийн шоун дээр хүзүүгээр татсан урттай, ногоон өнгийн хиймэл үстэй гарч ирэн төгөлдөр хуур тоглож, дуулж эхэлсэн ба дууны өрнөл хэсэгт гэнэт ногоон хиймэл үсээ авч, төгөлдөр хуур дээр байсан хөх өнгийн хиймэл үсийг сольж зүүснээр халзан гэдгээ тодоос тод илтгэн харуулжээ. Лейди Гага сүүлийн үед улаан, ногоон, шар, хар гээд төрөл бүрийн өнгөтэй хиймэл үсээр гангарах болсон ч “Born This Way” дуугаа дуулахдаа “халзан” толгойгоо гаргаж шүтэн бишрэгчдээ мэл гайхуулж, цэл хөхрөөж ээлжит нэгэн сюрпризээ барилаа.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )