Энэ оны гуравдугаар сард Кёкүшюзан Д.Батбаяр 32 сая ам.доллараар нүүрсний орд газрыг хятадуудтай наймаалцахаар тохиролцож буй гэх ярианы бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан билээ. Уг бичлэгийг Ц.Алтанцаг гэгч нь анхлан бусдад тараасан бөгөөд түүнийг бусдыг гүтгэсэн гэж үзэн Д.Батбаяр хуулийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Улмаар Ц.Алтанцагийн уг үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12-1, мөн хуулийн 17.6-1 хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Энэхүү хэргийг шүүх хурал нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр эхэлж, өнөөдөр /2020.12.07/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хуралд хохирогчоор Д.Батбаяр болон Ц.Цэрэндорж нар өөрийн өмгөөлөгчийн хамт оролцож байгаа бол шүүгчээр Д.Доржсүрэн ажиллаж байгаа юм. Шүүх хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 8 )
Ард түмэн Алтанцагтай хамт шүү.Хулгайчуудын хулгай луйвраа ярьж шивнэлдэж байсан хуйвалдааныг илчлэхэд юу нь болдоггүй юм.Алтанцагийн хэргийг шалгаад бүрдүүлчихдэг юм байж.Одол жинхэнэ хулгайгаа ярьж байсан хөлдүү толгойт Батбаяоын хэргийг хэзээ бүрдүүлж дуусах юм.бэ.
Hyatad hvmvvsed eh ornoo hahyyldaj zarsan avilagch byyrtan boloo uy beeh .Ene delhii ter tysamaa .Mongolchyydaa ene metiin bytsaryydiig ydamaar ni sejilgelej yavah uiym shvv.Herees hetersen lyivarchid ve.\n
BATBAYAR ZARAHGUI BOL UUR HEN ZARAH VE DEE
Монгол улсын ард түмун Батбаяртай хамт байгаа шүү энэ сайхан хүнийг гүтгэж байгаа коммунист хятадууд болон тэдний эрлийз монголчуудыг барьж шийтгэх хэрэгтэй яг энэ эмэгтэй шиг.
Батбаяраа чи яасан ханаж цаддаггүй дурак вэ. Үйлийн үр байдгийм шүү.
Эхнэрийн шунал улам бүр ассаар. ....
Батбаяр яахаараа хохирогч болчвоо, луйварчин ш тээ
баяжих тусмаа л эхнэрийн хамт улам л бүтэлгүй зүйл хийгээд байх юм даа