Даваагийн Кёкүшюзанбатбаяр, Түвшинжаргалын Баясгалан нарын гэм буруугийн шүүх хурал өчигдөр /2022.02.28/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөөний 10.00 цагт эхэлсэн.
Улмаар оройн 22.00 цагт шүүх хуралдаан прокурорын яллах дүгнэлт танилцуулснаар завсарлаж, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хэргийг сануулбал, Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон байдаг.
Сэтгэгдэл ( 0 )