Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын гэм бурууг ТАВ ДАХЬ өдрөө хэлэлцэнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 04

Даваагийн Кёкүшюзанбатбаяр, Түвшинжаргалын Баясгалан нарын гэм буруугийн шүүх хурал энэ сарын 28-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Шүүх хурал дөрвөн өдөр хэлэлцүүлгээр үргэлжилж, өчигдөр оройн 22.00 цагт завсарласан. Уг хурал өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилнэ.

Хэргийг сануулбал, Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.161.53) 2022 оны 03 сарын 04

эр эм луйварчид амьдарлаа шоронд өнгрөөх нь дөө

0  |  0
Top