Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг шүүх хурал ТҮР ЗАВСАРЛАЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Даваагийн Кёкүшюзанбатбаяр, Түвшинжаргалын Баясгалан нарын гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2022.02.28/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөөний 10.00 цагт эхэлсэн. 

Хурал шүүхийн хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа ба одоогоор түр завсарлаад байна. 

Хэргийг сануулбал, Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон байдаг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.70.165) 2022 оны 03 сарын 02

Өндөр ёс зүйтэй хүн дээ.

0  |  0
Элдэв(192.82.70.165) 2022 оны 03 сарын 02

Тийм юм хийх ухамсартай хүн биш дээ!

0  |  0
Top