Оросын далайчид Монголын далбааг ашиглан тээвэр хийдэг байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

ОХУ-ын далайчдын үйлдвэрчний эвлэлийнхэн япончуудад хандан энэ оны нэгдүгээр сард Өмнөд Солонгост саатуулагдсан хоёр орос далайчинг суллуулахад туслахыг хүсчээ. Энэ оны нэгдүгээр сарын дундуур БНСУ-ын эрэгт “Weihei” хөлөг онгоц тус улсын загас агнуурын жижиг хөлгийг мөргөж осол гаргасан юм. Харамсалтай нь энэ ослын үеэр хоёр солонгос загасчин амь үрэгдсэн билээ. “Weihei” хөлөг онгоцны ахмад Андрей Темченко, ахмадын туслах Константин Морозов нарыг БНСУ-ын тал саатуулаад байгаа юм. “Weihei”  хөлөг онгоц нь Монгол Улсын далбаа ашиглан далайн тээвэр хийдэг байжээ. Энэ талаар манай талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top