Юлия Липницкая охиноо ил болгов

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 11

16-хан насандаа Сочигийн олимпын аварга болж байсан Юлия Липницкая уран гулгалтаас зодог тайлж, ээж болсон билээ. Өдгөө 22 настай Юлия Липницкая таван сартай охин Каталинагаа ил гаргажээ.

Хувийн амьдралаа олноос нууцалдаг Юлия уран гулгагч Владислав Тарасенкотой нэг багшийн удирдлаган дор байхаасаа үерхсэн ч харилцаагаа нууцлаг байлгадаг байв.

Хамгийн залуу олимпын аварга нэр хүндийг нь дагалдсан их стрессээс болж өвдөж, анорекси өвчний улмаас Европт эмчлүүлж ирээд 2017 онд их спортоосоо зодог тайлсан юм.

Олимпын аварга одоо Владислав Тарасенкогийн хамт охиноо өсгөн аз жаргалтай амьдарч байна.

Юлия мөн хоёр жилийн өмнө олимпын аварга Елена Ильиныхтай хамтран уран гулгалтын сургууль байгуулж, ирээдүйн уран гулгагчдыг бэлтгэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aniya (202.179.27.246) 2020 оны 12 сарын 14

Huurhun uma

0  |  0
B(172.56.42.65) 2020 оны 12 сарын 13

Zazaw hiurhun iim

0  |  0
B(172.56.42.65) 2020 оны 12 сарын 13

Zazaw hiurhun iim

0  |  0
ниссан(139.5.218.47) 2020 оны 12 сарын 13

Сочийн Өвлийн Олитпд оролцсон бараг бүх Оросын тамирчид Допинг буюу тусгай хүч тамир тэнхээ оруулагч хэрэглэж байсан нь ил болоод бараг бүгд эхнээсээ медалиа хураалгасан

0  |  2
Top