COVID-оор өвчилсөн Шведийн гүнж хөл хүнд гэдгээ зарлав

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 13

Шведийн ханхүү Карл Филипп болон түүний эхнэр София гүнж нар гурав дахь хүүхдээ хүлээж байгаагаа зарлажээ. Тэд саяхан коронавирусний халдвараар өвчилсөн нь батлагдсан ч биеийн байдал нь сайн байгаа гэнэ. 

Ханхүү Карл болон София гүнжийн COVID-19-ийн шинжилгээ эерэг гарсны дараа хүүхдүүдээс нь тусгаарлажээ. Тэд ханиад хөнгөн хүрсэн үеийнхтэй адил шинж тэмдэгтэй байгаа аж.

Ханхүү Карл модель бүсгүй Софиятай 2015 онд гэрлэсэн билээ. Тэд дараа жил нь анхны хүүгээ өлгийдөн авсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.26.3) 2025 оны 03 сарын 13

Тэнд нэг эмэгтэй жирмэслээл биз. Энэ нь монголчуудын хэнд хэрэгтэй юм бэ? Хүрэлсхэд үү?Оюун-Эрдэнэ үү? Элдвийн хог мэдээ цацуулж араар нь МАН ,Амарбаясаглан амар тайван олны анхаарлаас хол хор хайлуулахад л тусахаас өөр ямар ашиггүй юм.хог мэдээ.

3  |  0
Top