Архинд гүн орсон хүнийг архинаас гаргана гэдэг ёстой чоно махнаас гарна гэдэгтэй адил бололтой. Саяхан Австралид архины албадан эмчилгээ хийлгэж байсан 45 настай эр сархдыг гар ариутгагч шингэнээр орлуулж 375 мл-ийн савлагаатай гар ариутгагч уусан байна. Гар ариутгагчийн найрлагын 66 хувь нь этанол тул өвчтөний сэдсэн санаа үр дүнд хүрсэн хэмээн тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Гар ариутгагч түүний цусан дахь спиртийн хэмжээг 0.271 хувь болтол өсгөсөн бөгөөд энэ нь Австралийн хуулийн дагуу жолооны ард суух эрхгүй болтол согтсон гэсэн үг. Архидан согтуурах хүсэл нь биелсэн ч түүний бие дээрх шингэнд агуулагддаг бусад химийн бодист хордож, эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Тэрээр урьд нь нэг бус удаа эмчилгээ хийлгэж байжээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )