Тони Блэйр хүүгийнхээ ангийн хүүхдүүдийг баярлуулан гомдоов

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

 Английн Ерөнхий сайд асан Тони Блейр хүүгийнхээ ангийн төгсөлтийн үдэшлэгийг өөрөө хөтөлж зургаан сая фунт стерлингийн үнэтэй харшдаа үдэшлэг зохион байгуулна гэсэн мэдээ хүүгийнх нь ангийнхан болон эцэг эхчүүдийг баярлуулан гомдоов. Учир нь уг үдэшлэгт орохын тулд 10 фунтийн такс төлөхөөс гадна зөвхөн нэрсийн жагсаалтанд багтах хүүхдүүдийг оруулна гэсэн нь тэдэнд таалагдаагүйгээр барахгүй үүнийг эсэргүүцэж Английн хэвлэлд ярилцлага өгчээ. Их Британий ерөнхий сайдыг албыг хашиж байсан хүн хүүхдүүдээс такс авалгүй бүр эцэг эхийг нь ч нэг үдэш дайлах бэнчинтэй атал ийм зан гаргалаа хэмээн нэгэн ээж ярьжээ. Харин Тони Блейрийн гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч уг мөнгө хүүхэд бүрийг харгалзах асрагчийн ажлын хөлс хэмээн тайлбарласан байна.

Б.Эрдэнэ. Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top