АНУ-ын мөнгөний ордон есдүгээр сарын 11-ний эмгэнэлт явдлын 10 жилийн ойд зориулж дурсгалын медаль гаргажээ.
Дурсгалын медалийг танилцуулах ёслол өнгөрсөн даваа гарагт террористуудын халдлагад өртсөн Дэлхийн худалдааны ихэр цамхгийн буйраас холгүй боллоо. Дурсамжийн медалийн нүүрэн талд америкчуудын “хатагтай Либерти” гэж нэрлэдэг Эрх чөлөөний хөшөөг сийлж, "Бүү март. 2001-2011" гэж бичжээ. Харин ар талд нь усны урсгал болон далавчаа дэлгэн нисэх гэж байгаа бүргэдийг дүрслэн "Нэр төр. Итгэл найдвар" хэмээн бичсэн байна. Нэг унц жинтэй /27 грамм/ мөнгөөр цутгасан уг дурсамжийн медалийг хоёр сая ширхэг хувилан үйлдвэрлэх бөгөөд үнэ нь 56 доллар 95 цент ажээ. Зарагдсан медаль бүрээс орсон орлогоос 10 долларыг нь Дэлхийн худалдааны барилгын буйран дээр байгуулж буй Есдүгээр сарын 11-ний үндэсний дурсгалын цогцолбор болон музейн санд шилжүүлнэ. Уг дурсгалын цогцолборыг ирэх есдүгээр сарын 11-нд нээхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )