Алдарт хөлбөмбөгчин Криштиано Роналдогийн хүү нэг ой хүрчээ. Лиссабоны ойролцоох “Alochete” цэргийн баазын сүмд болсон энэ ёслолд Роналдогийн сүйт бүсгүй Ирина Шейк ч иржээ. Роналдогийн гэр бүл нэг сумаар хоёр туулай буудаж, бага Криштианогоос гадна эгчийнх нь хүүхэд Денисийг мөн адислав. Тэд мөнгө хайрлахгүй цацаж, алдарт дуучин Тони Каррейруг урьсан байлаа. Роналдо Ирина хоёр өнгөрсөн долоо хоногоос Португалид амарч байгаа бөгөөд нутгийн наран шарлагын газарт өдөр өнжихгүй ирдэг аж.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )