Япон дахин тэргүүлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22

Дэлхийн хамгийн хүчирхэг, супер компьютерийн рейтингийг Япон улс 2004 оноос хойш дахин тэргүүллээ. Жилд хоёр удаа шинэчлэгддэг энэ жагсаалтын тэргүүн байрыг өмнө нь Хятадын «Тянъэ-1А» эзэлж байсан юм. Харин АНУ-ын «Cray Jaguar» бүр гурав руу ухарчээ. Японы Кобэ мужийн «RIKEN» судалгааны хүрээлэнд бүтээсэн «К» хэмээх шинэ супер компьютер нь «Sparc64 Vllfx» хэмээх процессороос бүрддэг, хүчин чадал нь 8,16 петафлоп/сек (нэг секундэд квадриллион операци хийдэг). Процессор бүр найман цөмтэй. Нийт 548 352 цөмтэй байгаа нь Хятадынхаас бараг хоёр дахин их юм.
«Fujitsu» компани супер компьютерээ 2012 оны 11 дүгээр сард бүрэн угсарч дуусах бөгөөд тэр үед нийт 80 000 процессортои болж, хүчин чадал нь 10 петафлоп/сек-т хүрнэ. Япончууд «К»-г хамгийн хүчирхэг, хамгийн их эрчим хүч хэмнэдэг гэж магтаж байна. Дэлхийн топ-500 супер компьютерийн эхний 10-д АНУ-ын тав, Япон ба Хятадын тус бүр хоёр, Францын нэг бүтээл бий. Топ-500-д 2010 онд Хятадын 42 супер компьютер байсан бол одоо 62 болж. Эрчимтэй нэмэгдэж байна.


Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top