Индонезид 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

Индонезийн эрэг орчимд 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Индонезийн Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний агентлагаас мэдээлснээр газар хөдлөх үеэр гурван хүн амиа алдаж, 24 хүн гэмтэж бэртсэн байна.

Европ-Газрын Дундад тэнгисийн Газар хөдлөлт судалгааны төвийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Сулавеси арлын баруун өмнөд хэсэгт 8 км-ийн гүнд байжээ.

Баруун Сулавеси мужаас 2000 орчим оршин суугч орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Od(124.158.84.42) 2021 оны 01 сарын 15

“Aliaraa hamgaalana” gegcheer Hovsgol dalai eej mini oortoo huchiig ni tovloruulj MGL chuuddaa mash tom dohio anhaaruulda ogloo!!!

1  |  0
zochin(183.177.98.26) 2021 оны 01 сарын 16

Өвөг дээдсээс уламжлан үлдээсэн өргөн уудам нутаг минь Монголчуудыг аварч өршөөж дээ. Хөвсгөл далай минь газар хөдлөлтийн хүчийг зөөллөж өгсөн байна даа.

6  |  0
Top