Хөгшин шалиг эрээс салсан ч сүйн бөгжөө зүүж яваа Кристал Харрис хоосонгүй явна. Сэргэлэн Кристал Хефээс салахдаа 90,000 ам.долларын үнэтэй бөгж, Бентли машныг нь салгаж дөнгөжээ.
Гэрлэлт болохоос 5 хоногийн өмнө сүйгээ цуцалсан Кристал Харрис өнгөрсөн ням гарагт “Плэйбой” харшаас нүүхдээ Хефийн Чарли нохойг үлдээсэн бөгөөд шоу, наргиан цэнгээн хэсэж яваа. Түүнийг харшаас нүүж юмаа баглаж байхад нь Хеф нохойгоо авч болно. Бөгж, машнаа авбал ав даа гэж Хеф ам алдсан ажээ.
Хефийн хувьд төгсгөл бүхэн шинэ эхлэл гэсэн үг гэнэ. Тэрээр: Миний хувьд бүхнийг эхнээс нь эхэлж байна. Шинэ ажлын өдөр, шинэ долоо хоног сайхан эхэлж байна. Ганц бие болсондоо гутрахгүй, харин ч өөдрөг байна гэж өөрийн Твиттертээ мэдэгдсэн бичжээ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )