Урд хөршийн алслагдсан орон нутгийн сурагчдийн дийлэнх нь тэжээлийн дутагдал, цус багадах болон бусад хавсарсан хууч өвчинтэй ажээ. Үүнтэй тэмцэх зорилгоор тус улсын төрийн эрх баригчид тэжээлийн дутагдалд орсон хүүхэд багачуудад өндөг өгдөг байна.
АНУ-ын судлаачид үүний оронд витамин өгсөн нь дээр хэмээн үзэж байна. Учир нь Хятадын алслагдсан орон нутгийн хүүхдүүд цус багадах өвчинтэй байсан бөгөөд өндөгөөр цус төлжүүлэх боломжгүй ажээ.
Харин хятадын төрийн эрх баригчид сурагчдад өндөг өгч эхэлснээр сурах идэвхи, биеийн ерөнхий хөгжил харьцангуй дээшилсэн гэж мэдэгдсэн байна.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )