Хамгийн хөгшин хоригдол 108 настайдаа суллагдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22

Хинди шашны лам Brij Bihari Pandey 84 настайдаа хүн амины хэрэгт холбогдон сэжигтнээр татагдаж 24 жил хоригдсон байна. Түүнийг 1987 онд 15 хүнийг хороосон хэрэгт сэжиглэжээ. Brij Bihari Pandey-н гарт амиа алдсан гэх хүмүүсийн дунд Хинди шашны төлөөлөгчид багтаж байсан гэнэ. Хэдийгээр хэргийг шалгаж байсан ч  буруугүй болохыг нь энэ сард тогтоож өнгөрсөн долоо хоногт сулласан байна. Хамгийн өндөр настай хоригдол шоронгоос хөлөөрөө гарахыг хүссэн ч эрүүл мэнд болон насны доройтлын улмаас алхах боломжгүй болсон тул  хоёр хүү, хамаатныхаа залууд тэврүүлж гарчээ.
Хамгийн хөгшин хоригдол шоронд байх хугацааныхаа ихэнхид нь эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байсан юм.  Brij Bihari Pandey Энэтхэгийн хамгийн хөгшин хоригдол бөгөөд  сүүлийн хэдэн сар биеийн байдал нь эрс муудсан байна.  Одоо тэрээр гэртээ ач зээ нараараа асруулан аз жаргалтай байгаа ажээ.

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top