Хонконг Азийн уул уурхайг атгах хүсэлтэй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22

 

“Язгууртан” гэр бүл гэж хэн бэ

Хонконгийн "язгууртан"-ы гэр бүл дэлхийн уул уурхайн салбарт хүчтэй өрсөлдөхөөр айсуй. Сурвалжит гэр бүлийн мэдэлд байх "Вэй Ан" болон "Дэ Пик" корпораци хамтран баруун Африкийн ордуудыг эзэмших урт хугацааны гэрээ байгуулжээ. Баруун Африкийн уул уурхай, ашигт малтмалын ордуудад Австрали, Канад гэх мэт их гүрнүүд өрсөлдөж байгаа ч Хонконгийн чинээлэг гэр бүлийн эзэмшдэг "Вэй Ан" корпораци африкчуудтай ойлголцолд хүрчээ. Тэд өнгөрсөн сард л гэхэд 13 сая ам.долларын ашигтай байж, орд газрын 9.2-оос 14.1 хувийг ашигласан байна. "Вэй Ан" бол Хонконгийн сурвалжит гэр бүлээс гаралтай "Нан Фун" группын охин компани юм. "Нан Фун"-ы Ерөнхийлөгч Чен Дэйн Ва өөр  сурвалжит, баячуудаас хол хөндий нэгэн аж. Гэхдээ Хонконгдоо хоёрдугаарт ордог группыг эзэмшдэг тэрбээр өөрийн гэсэн бизнесийн хүрээлэлтэй гэдэг нь тодорхой юм.

Уул уурхайн салбарт туршлага дутжээ

"Вэй Ан" корпораци уул уурхайн салбарт гэрээ байгуулахад туршлага дутсан удаатай аж. Тэд Канадын компаниудаас зарим нэг орд газрыг хуулийн дагуу лизенцийг нь худалдаж авах тохиолдол байжээ. Үүгээр ч зогсохгүй Африк дахь орд газрын эзэмшлээрээ "тоглодог" гэхэд болох аж. Хөрөнгөтний гэр бүлийнхэн аль нэг орд газрыг эзэмших явцдаа зөвхөн өнөөгийн ашгийн тухай боддог гэнэ. Тэд олборлосон алт, зэсийнхээ дараагийн сарын өсөлтийг л анхаардгаас хэтийн төлөвлөгөө, ойрын хэдэн жилийн зорилго гэхчилэн холын бодол байхгүй гэнэ.

Тухайлбал, Гана улсын Ашанти гэх алтны ордоос олсон ашгийг экспортлогчдоо хүчээр тулган шаарддаг байна. Ингэхдээ удаан хугацаанд хамтран ажиллах шахаанд оруулж, зорилгодоо хүрэхийн тулд юугаа ч хайрладаггүй бололтой. Нэг үгээр хэлэхэд, "Вэй Ан" корпораци уул уурхайн ямар ч төсөөлөл байхгүй юм. Тэд зөвхөн олборлосон ашигт малтмалаа бараа нийлүүлэгч шиг бусдад шахдаг ажээ.

Хөрөнгөтнүүд Малайзын ханхүү Тунку Накядинтай 230 сая ам.долларын гэрээ байгуулж Гана улсын Бибианы алтны ордыг хамтран эзэмшжээ. Энэ ордод 50 мянган унци алтыг жил бүр олборлохоор гэрээнд тусгажээ. Гэхдээ "Вэй Ан" Гана улсад олборлолт хийх явцдаа өрөмдлөгөөс үүдсэн газрын гадаргын нөхөн төлбөр төлдөггүй аж. Гана улсад орших Бибианы орд газар нь бүс нутагтаа гэлтгүй дэлхийд стратегийн хувьд чухалд тооцогддог гэнэ.

“Язгууртан” гэр бүлийн бодлого

Хонконгийн мөнгөний зах замбараагүй урсгал "язгууртан"-ы гэр бүл рүү урсахдаа "Ва Нам"-ын зарчмаар ажиллана. Үүнд, Хонгконгийн Засгийн газартай хамтран ажиллах "Ва Нам" байгууллага нь Австралийн компаниуд болох "Брокмэн ресурс", "Феррау" компанийн хөрөнгө оруулалтад хязгаар тавьдаггүй. Шалтгаан нь, уул уурхайн зах зээлийг хөдөлгөгч хөрөнгө оруулагчид Хонгконг юмуу, Азийн үнэт цаасны зах зээл рүү хошуурах нөхцлийг үүгээр бүрдүүлдэг аж. Энэ нь "Ва Нам" үнэт цаасаа борлуулахад өндөр ашиг авчрахад нөлөөлдөг байна.

Эх сурвалж: Ниймгийн толь сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top