Хамгийн залуу мэргэжилтнvvд

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22

01.Арфа Карим Рандхава (Arfa Karim Randhawa) Microsoft компанийн ажилтан. 1995 онд төрсөн

Арфа Карим Рандхава нь Пакистаны иргэн. Тэрээр 10 настайдаа Microsoft компанийн мэргэжлийн шалгалтыг амжилттай өгсөн залуу мэргэжилтэн билээ. Тэрээр анх таван настайдаа ааваасаа компьютер бэлгэнд авчээ. Удалгvй охин өөрийн гоц авьяасаараа Пакистанийн хамгийн шилдэг гэх их сургуульд оюутан болсон байна. Харин одоо бол энэхvv гоц авьяас мэдлэгтэй охин Microsoft  компанийн сертификат өвөртөлсөн сайн дурын ажилтан нь болоод байгаа аж. Цаашдаа Харвардад элсэн суралцах эсвэл уг компанидаа карьераа vргэлжлvvлэх гэнэ. Тэрээр сертификат гардсаныхаа дараа АНУ руу очин Билл Гейтстэй уулзаж байв. Тэр vед Арфа захирлаасаа яагаад тvvний компанид эмэгтэйчvvд маш цөөхөн ажилладаг тэгээд хvvхэд мэдээж ажиллаж болохгvй биз хэмээн асуултуудыг асуусан байна. Билл тvvнд бvсгvйчvvд техник технологи тэгэж их сонрхоод байдаггvй харин хvvхдvvд бол сургуульд сарах хэрэгтэй хэмээн хариулжээ

02. Судхас Гопинат (Suhas Gopinath)  Globals Inc компанийн захирлуудын зөвлөлийн дарга.1986 онд төрсөн .  

Судхас 14-тэйдөө аль хэдийн өөрийн гэсэн хувийн компаниа байгуулаад байжээ. Одоогоор тэр IT консалтинг, веб дизайн, сургуулийн комюьтерийн хичээлийн программ зохиох, аутсоурсонгийн vйлчилгээний чиглэлээр vйл ажиллагаагаа явуулдаг Globals Inc компанийг амжилттай удирдан ажиллаж байгаа билээ. Компанийн жилийн ашиг орлого 100 са ам.доллараар хэмжигдэнэ. Энэтхэг гаралтай залуу бизнесмен Судхас нь өдгөө олон улсын хэмжээний компанийн хамгийн залуу төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болоод байгаа юм. 

03. Виктор М. де Леон III (Victor M. De Leon III) киберспортын мэргэжлийн тамирчин. 1998 онд төрсөн

Виктор бvр хоёр настайгаасаа компьютертай нөхөрлөсөн. Аавтайгаа эсрэг тал болж байгаад тоглодог байжээ. Дөрөвтэйдөө анх удаа тэмцээнд оролцсон бол тав хvрээд кибер тамирчдын Major League Games хэмээх лигийн тамирчин болов. өдгөө тэрээр энэ төрлийн спорттоо дэлхий дээрх хамгийн залуу тамирчин хэмээгддэг байна.

04. Марла Олмстид (Marla Olmstead) зураач. 1999 онд төрсөн

Марлагийн эцэг нэг өдөр охиноо юу дуртайгаа л хийг хэмээн цэвэрхэн цаас, будагтай бийр өгчээ. Ингээд охин зураг зурж эхлэх болсноор сvvлдээ коллежийн уран зургийн ангийн оюутан болжээ. Тэр цагаас л охин жинхэнэ гайхамшиг гээчийг цаасан дээр буулган бvр Кандин болон Поллокийн абстракт чиглэлээр уран бvтээлээ туурьвиж эхлэв. Марлагийн анхны бvрэн хэмжээний бvтээлийг нэгэн цуглуулагч 250 ам.доллараар худалдан авсан байна. Тэр зургийг Марла дөнгөж хоёр настайдаа зурсан гэдэг. Харин одоо бол мэргэжлийн зураач охины жvтээл улам vнэд хvрэх болсон нь ойлгомжтой.

05. Руфь Лоуренс (Ruth Lawrence) багш. 1972 онд төрсөн

Английн иргэн Руфь хэзээ ч сургуульд сурч байгаагvй гэдэг. Боловсролыг гэрээр өөрөөр хэлбэл эцгийнхээ туслалцаатай эзэмшсэн байна. 13-тайдаа хамгийн залуу Оксфордын оюутан болжсон хэдий ч таван жилийн хичэээлийг ердөө хоёрхон жилд багтаан vзээд төгсчээ. Тэрээр сургуулиа төгсөөд шууд л Харвард болон Мичиганы Их сургуулиудад багшлах болсон байна.

06. Грегори Роберт Смит (Gregory Robert Smith) сайн санааны сангийн тэргvvн 1989 онд төрсөн

Ирээдvйн International Youth Advocates хэмээх сайн санааны санг vндэслэгч нь Пенсильванд төржээ. Тэрээр 10-тайдаа дунд сургуулиа төгч, 14 хvрэнгvvтээ коллежоо дvvргээд байсан юм.

7. Нгуен Нгок Труонг Сон шатарчин. Их мастер. 1990 онд төрсөн

Дэлхийн хамгийн залуу их мастер маань шатрыг гурван настайгаасаа тоглож эхэлжээ. Бvр 2004 онд /14-тэйд нь/ ОУШХолбоо /FIDE/ тvvнд их мастер хэргэмийг олгосон билээ.  

8.Этан Онг. бөмбөрчин. 1999 онд төрсөн

Этан хоёртойгоосоо бөмбөр нvдэж эхэлсэн гэдэг. Тэр vед мэргэжлийнхэн тvvний тоглолтыг шvтэж байсан гэнэ. Хvv маш хvнд ритмийг чөлөөтэй тоглох  нь ингэж олныг гайхшруулжээ. Дөрөв хvрэхэд нь эцэг эх нь тvvнийг жинхэнэ хөгжмийн зэмсэг дэлгvvрт дагуулан очиж бөмбөр тоглуулахад санамсаргvйгээр нэгэн дуу бичлэгийн компанийн менежер vзэж. Ингээд 2006 онд гэхэд Этан томоохон тоглолтонд оролцдог болсон бөгөөд бие даасан vзvvлбэрээсээ олсон орлогоосоо хvvхдийг ивээх санд хандивладаг болсон байна.    

9. Абигаль Син, төгөлдөр хуурч. 1992 онд төрсөн

Охин төгөлдөр хуурын ард дөрвөн настайдаа сууж vзжээ. Одоо сингапур охин олон улсын хэд хэдэн томоохон уралдааны тэргvvн байрын эзэн болоод байгаа билээ. Төгөлдөр хуурын зэрэгцээ тэрээр математикт төгс ухаантай нэгэн аж.

10. Чжо Тимоти Йано (Sho Timothy Yano) гени. 1990 онд төрсөн

Гуравтайдаа Чжо төгөлдөр хуур тоглож сурсан бол есөн нас хvрэхэд тэр аль хэдийн Лойлагийн Их сургуулийн оюутан болжээ. Тэгээд гурван жилийн дараа буюу 12-тойдоо их сургуулиа онц төгсөв. Тvvний IQ энгийн хvнийхээс онцгой өндөр аж. Гэхдээ одоо илрээд байгаа тvvний гоц авьяас нь дөнгөж 50%-тай л байгаа гэнэ. 

Р.Слава

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top