
Казахстан Улсын Авлигатай тэмцэх газраас тус улсын таван дэд сайдад холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байгаа талаар нэгдүгээр сарын 29-ний өдөр хэлтсийн дарга Алик Шпекбаев мэдээлжээ.
Тэрбээр 2020 онд албан тушаалын бүх төрлийн ангилал зэрэглэлд хамаарах 210 удирдах албан тушаалтан эрүүгийн хэрэгт холбогдсон. Мужийн нэг дарга (аким), дөрвөн орлогч дарга, хоёр хорооны дарга, нэг элчин сайд, таван шүүгч зэрэг 722 албан тушаалтанд ял оногдуулсан байна гэжээ.
Одоогийн байдлаар таван хорооны дарга, тэдгээрийн орлогчид болон томоохон компанийн удирдах таван албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Тус улсын Карагандын Казыбекби дүүргийн шүүхээс нэгдүгээр сарын 26-ны өдөр төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэрэгт сэжиглэгдэж байсан Эрчим хүчний дэд сайд асан Анатолий Шкарупаг цагаатгасан талаар REGNUM агентлагаас мэдээлжээ.
Эх сурвалж: АТГ

Сэтгэгдэл ( 0 )