Дэлхийн хамгийн vнэтэй хувийн арлууд

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22

Isla de sa Ferradura

Испани

39,7 сая ам.доллар

Энэ арал нь нийт 6 га нутаг дэвсгэртэй бөгөөд Ибицагийн хойд эрэгт оршино. Аварга том зочид буудал, гэрийн кино театр, мэргэжлийн гал тогоо, халуун хvйтэн бассейн энд ирэгсдийг хvлээж байдаг.

Пакатоа (Pakatоa Island)

Шинэ Зеланд

35 сая

Ер нь бол Хаураки хязгаарын ихэнх арал нь байгалын гоо сайхнаараа алдартай. Тэдгээрийн нэг болох Пакатоа нь маш ховор vзэмжийг өөртөө агуулсан. Энд 28 коттеж байшин, гольфын талбай, наран шарлага, газрын тэннисний талбай, ресторан, кино заал гээд ер нь хvнд хэрэгтэй юм бvхэн бий.

Серральво (Cerralvо Island)

Мексик

35 сая

Нийт 14 мянган га талбай бvхий энэхvv арал нь Калифорнийн хязгаарт оршдог. Хэдийгээр энэ арал нь тийм ч олон нээлттэй, хөгжингvй биш ч гэсэн тэнд хэд хэдэн зочид буудал, гольфийн талбай бий. Харин загасчлахад тун тохиромжтой газар. Загасчдын диваажин ч гэж нэрлэх нь бий.

Temptatiоn Island

Таиланд

30 сая

Пхукетагаас хойд зvгт орших найман гектар нутаг дэсгэртэй арал. Энд нэг дор 132 хvнийг хvлээн авах боломжтой амралт сувилалын төв байрладаг.

Каритас (Caritas Island)

АНУ, Коннектикут

25 сая

Хагас гектар газар бvхий энэ арал нь эх газартайгаа хувийн эзэмшлийн авто замаар холбогддог. 1906 онд баригдсан чулаан байшинг та эндээс л харж болно. Тvvнчлэн хоёр томоохон усан сан, зочдын өргөөнvvд болон цэцэрлэгт хvрээлэнгээр та ханатлаа зугаалж болно.

Grand Bоgue Caye

Белиз

25 сая

Энэ нь Брунейн султаны дvv болон Билл Гейтс хоёрын өмч юм. 125 га газар нутагийг нь vзэсгэлэнт ой, наран шарлагийг газрууд эзэлдэг.

Blue Lagооn

Фижи

25 сая

Энэ арлын урт нь хагас км бол нийт талбай нь 90 гектар. Тэнд зочдын 20 өргөө, хооллох павильон, спа төв, гольфийн талбай болон дайвинг клуб байдаг.

Гэгээн Стефанийн арал (Isоla Santо Stefanо)

Итали

24 сая

Энэхvv өвөрмөц арал нь Неаполиос баруун зvгт 144 км-т оршдог. 24 га газар нутаг дээр нь 18-р зууны vед шоронгийн зориулалтаар ашиглаж байсан барилгууд байдаг. Мөн хэд хэдэн сvм, байшингууд бий.

Little Ragged Island

Багама

23,5 сая

Арлын эрэг нь нийтдээ 10 км бол талбайн хэмжээ нь 280 га. Аралн ь битvv ой модноос бvрдэнэ.

Р.Слава

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top