Дэлхийн хамгийн их хараал хүрсэн 20 хот

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22

Жуулчдын сонирхолын ихээр татдаг “хий vзэгдэлийн оромж” гэх 20 хаягдсан хотын жагсаалтыг WebUrbanist.com сайт гаргаад байна.

Жагсаалтын эхэнд цайз хот гэгддэг Коулун /Kowloon Walled City/ нь Хонг Конгоос холгvй Хятадын нутаг дэвсгэрт байдаг. Гэхдээ одоогоор тvvний оронд “Ханан хот” гэсэн нэртэй цэцэрлэгт хvрээлэн байрлаж байгаа билээ. Эрт vед энэхvv цайз хот нь гэмт хэргийн vvр уурхай болсон бохир заваан,  ядуусын дvvрэг байжээ. Оршин суугчид нь асар ихээр нэмэгдсэнээс болж байшингууд нь өөр хоорондоо маш ойрхон болж, бvр цонхоор нь нарны гэрэл тусахаа байхад гудамж байнга гэрлэн дэнлvvтэй байдаг болжээ. Харин өнгөрсөн зууны 1990-эд онд Коулун хотоос ядуусыг нvvлгэн шилжvvлэх шийдвэр гарган тvvнийг нураан оронд нь цэцэрлэгт хvрээлэн байгуулахаар болжээ.

Тvvний дараа францын Лиможийн баруун хойд зvгт байрлах Орадур-сюр-Глан /Oradour-sur-Glane/ хэмээх тосгон бичигдсэн байна. Энэ тосгоны 642 оршин суугч Дэлхийн II дайны vед бvгд немецvvдийн гарт зэрлэгээр алагджээ. Тэгвэл өнөөг хvртэл тосгоныг хамгаалалтандаа авч тэртээх аймшигт дайны эмгэнэлт явдлыг хойч vед нь мэдрvvлэх vvднээс дурсгалт газар болгосон хэвээрээ байгаа аж.

Гуравт Намибийн Колманскоп /Kolmanskop/ хэмээгддэг цөлд байгуулагдсан жижиг хот орсон байна. Энэ нь Атлантын далайн эрэгт байх Людериц /Luederitz/ усан боомтоос хэдхэн км-т байрладаг хот. Уг хотыг алмааз хайгчид анх бvтээн босгож амьдрал ид өрнөж байсан ч тvvнээс өөр газарт их хэмжээнгээр vнэт чулуу олдох болсноор 1956 онд бөр мөсөн орхигджээ. Одоо бол Колманскопт зөвхөн цөөвөр чоно, шувуу, хорхой шавьж амьдран хоосон байшингууд нь элсээр дvvрэх шахжээ.

Чилийн алдарт Атакама цөлд байдаг нvvрсчдийн гэх тодотголтой хаягдсан хот Хамберстоун /Humberstone/ дөрөвт бичигдэж. Энэ хот нь ХХ зууны 1920-1940-өөд онд ид цэцэглэн хөгжиж, олон ч хvмvvсийг ажил амьдралтай нь залгуулж байжээ. Химийн vйлдвэрлэл хөгжиж ирэхийн цагт орон нутгийнхан төв бараадан ашигтай ажил руу тэмvvлэн орон гэрээ орхих болсноор 1961 он гэхэд Хамберстоун нэг ч хvнгvй болон хоцорчээ. Өнөөдөр ч гэсэн тэнд хуучны мебель тавилга, vйлдвэрлэлийн суур машинууд, багаж тоног төхөөрөмж “хадгалагдан” байсаар байгаа. Гэхдээ хотыг НVБ дэлхийн сан хөмрөгтөө бvртгэн авч харуул хамгаалалттай болгох талаар ажиллаж эхэлжээ.

Австралийн Уиттенум /Wittenoom/ тавд орсон байх юм. Ид цэцэглэн мандаж байх оргил vедээ хотын хvн ам 20.000 хvрч байсан гэдэг. Гэтэл 1960-аад оны vед шөрмөсөн чулууны гэх өвчний шинж тэмдэг энэ нутгаас илэрч эхэлсэн бол удалгvй 1000 орчим хvн энэ өвчнөөр хорвоог орхижээ. Харин vлдсэн иргэд нь хотыг орхиж явахаас өөр аргагvйд хvрчээ. Одоо Уиттенумд зөвхөн найман л хvн амьдардаг гэнэ. Хотын ихэнх хэсгийг уг өвчний тэмдэглэгээ болох цэнхэр өнгөөр бvрсэн байдаг нь сонирхолтой бас аймшигтай ч мэт.

Эдгээрийн араас дэлхийн хамгийн их хараал идсэн хотуудад Америкийн Индианагийн Гэри, Аризонагийн Руби болон Азербайжаны Агдам зэрэг хотууд бичигджээ. Энэтхэгийн Манду, Оросын Магаданы Кадыкчан, Канадын Коди, Италийн Балестрино хотуудад ч өнөөдөр жуулчид болон судлаачдын анхаарлыг татсан хэвээрээ байгаа билээ.

Р.Слава

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top