.jpg)
Хятад улс 2020 оны долоодугаар сарын 23-нд Ангараг гараг руу “Тяньвэнь-1” сансрын хөлгийг хөөргөсөн. Тэгвэл тус хөлөг 197 хоногийн хугацаанд 465 сая гаруй километр зам туулсны дараа Ангараг гарагийн зургийг буулгаж, дэлхий рүү илгээснийг Хятадын Сансрын агентлаг мэдэгдсэнийг CNN мэдээллээ. Гарагийн зургийг 2.2 сая километрийн зайнаас буулгаж авчээ.
Сануулахад, "Тяньвэнь-1" хөлгийг “Чанжэн-5” пуужин тээвэрлэгчийн тусламжтай Хайнань мужид байрлах Вэньчан сансрын буудлаас хөөргөсөн юм. Тус хөлөг өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр нислэгийн 163 хоногт нийт 400 сая км зам туулаад буйг Синьхуа агентлаг мэдээлж байсан.
Сансрын агентлагийн мэдээлж буйгаар "Тяньвэнь-1" хөлөг энэ сарын 10-ны орчим Ангараг гарагийн тойрог замд орох юм.
Төлөвлөгөө ёсоор бол "Тяньвэнь-1" хөлөг Ангараг гарагийн тойрог замд гурван сар ажиллана. Хөлгөөс салж, судалгаа хийх зориулалттай аппаратын тусламжтайгаар Ангараг гарагийн хөрс, геологийн бүтэц, хүрээлэн буй орчин, гарагийн ион мандлын талаар чухал мэдээллүүдийг цуглуулж чадна гэж Хятадын Сансрын агентлаг үзэж байна.
Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл ( 3 )
Bidniig yagaad UHER mongolchuud geseniig odoo erh bish ta nar oilgoj baigaa baih Odoo negdeed temtseh heregtei dee
Бид ч дээ нэг нэгнийгээ өөд нь гаргахгүй хэмлэж доош нь хийсээр байгаад өөдлөхгүй бхөө
Үхэр монголчуудаа Хчтад улс сансрын уудамд аялж Ангараг гаригийг судалж байна. Үхэр мрнголчууд хогноосоо салж чадаагүй байдаг. Хогноосоо салаачээ үхэр монголчуудаа.