Оросын иргэдийн бараг таван хүний нэг нь өндөр цалинтай ажилд орох эсвэл цалингаа нэмэгдүүлэхийн тулд хуурамч диплом худалдан авахыг хэвийн үзэгдэл гэж үздэг болохыг «Joblist.ru» сайтын явуулсан интернэт санал асуулгын дүн харуулжээ.
Орос иргэдийн намайн хувь нь цалингаа нэмэгдүүлэхийн тулд эсвэл өндөр цалинтай ажилд орохын тулд хуурамч диплом худалдан авсан бол 10 хувь нь хуурамч диплом худалдан авах тухай боддог байна. Харин санал асуулгад оролцогсдын олонх нь буюу 82 хувь нь хуурамч диплом худалдан авахгүй гэсэн бол 36 хувь нь хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байдаг учраас тийм диплом худалдан авах шаардлагагүй гэж хариулжээ. 28 хувь нь эзэмшсэн боловсролдоо сэтгэл хангалуун байдаг гэсэн бол 18 хувь нь хууль зөрчөхөөс айж байна гэж хариулсан байна. Санал асуулгын дүнгээс үзвэл, ажил олгогчид юуны түрүүнд дээд боловсрол эзэмшсэн эсэхийг нь сонирхдог байна.
Дашрамд, санал асуулгад оролцогсдын долоон хувь нь танил талаараа эсвэл хуурамч диплом үзүүлэн ажилд орсноо хүлээн зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )