Бразилын иргэн 114 настай Мария Валентим Гомес ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрбээр Карангола хотын ахмадуудын асрамжийн газарт амьсгал хураасан байна.
Марияг дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй, АНУ-ын иргэн Бесси Куперээс 48 хоногоор эгч байсныг өнгөрсөн тавдугаар сард олж тогтоосон юм. Ийнхүү Марияг Гиннесийн номд дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйгээр бүртгэн авсан байна. Мария 1913 онд гэрлэж, 1946 онд бэлэвсрэн үлдэж, 1976 онд хүү нь өөд болжээ. Тэрбээр дөрвөн ач, долоон гуч, 5 жичтэй юм байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )