Шведэд хутгатай этгээд халдлага үйлджээ

2021 оны 03 сарын 04

Шведийн Ветланда хотод хутгатай этгээд хүмүүс рүү дайрч, найман хүнийг шархдуулжээ. Шархадсан хүмүүсийн заримынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Мужийн Цагдаагийн газрын дарга Малена Гран “Энэ хэрэг нь аллагын шинжтэй, мөн террорист үйл ажиллагааны сэдэлтэй байсан” гэж мэдэгджээ.

Хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж. Цагдаагийнхан болон аюулгүй байдлын албаныхан бүх зүйлийг тодруулж дуустал хутгаар зэвсэглэн хүмүүс рүү дайрсан этгээдийн талаар мэдээлэл өгөхгүй гэжээ. Одоогоор мэдэгдэж байгаагаар дээрх хэрэгт хутгатай этгээдээс өөр хүмүүс холбоогүй аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top