Мэргэжлийн сүмогийн түүхэнд хаадщйк их ялалт авсан бөх болоход ганцхан ялалт үлдээд байгаа озэки Кайо ирэх долдугаар сард болох Нагоягийн тэмцээнд рекорд тогтоосон тохиолдолд Мэргэжлийн сумогийн ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооноос Тусгай шагнал олгож магадгүй байна. Тус хорооны гишүүн Савамура Танасүкэ "Хэрэв Кайо түүхэн амжилт тогтоовол тэмцээний дараа долдугаар сарын 25-нд болох хурлаараа шагнал олгох талаар авч хэлэлцэнэ. Үнэхээр шагнахаас өөр аргагүй агуу амжилт шүү дээ" хэмээн ярьсан байна. Озэки Кайо одоогийн байдлаар 1045 ялаад байгаа бөгөөд ганцхан ялахад л түүхэн амжилт тогтоох юм. Урьд өмнө Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооноос озэки цолтныг шагнаж байсан удаа байхгүй юм. Мөн тус хорооны дарга Цүрүта мэргэжлийн сүмогийн дээд хэсэгт Кайогоос өөр зүтгэж байгаа япон бөх алга. Шагнахгүй бол болохгүй" гэж ярьж байснаас үзэхэд Кайод тусгай шагнал олгох нь гарцаагүй болоод байна. Мэргэжлийн сүмогийн ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны тусгай шагналыг озэки байтугай ёкозүна ч авахад хэцүү зүйл юм. Одоогийн байдлаар ёкозүна Тайхо, Китаноүми, Чиёонофүжи, Хакүхо гэсэн дөрөвхөн бөх уг шагналыг гарджээ.
Эх сурвалж: Таван цагариг
Сэтгэгдэл ( 0 )