Испанийн загвар өмсөгч Элен Ривес дэлхийн шилдэг теннисчин Рафаэль Надальтай амраглахыг хүсдэг тухайгаа дэлгэлээ. Тэрбээр зорилгоо биелүүлэхийн тулд бүхнийг хийхэд бэлэн гэдгээ ч өгүүлжээ. Английн шигшээ болон "Челси"-гийн хагас хамгаалагч Фрэнк Лэмпардтай долоон жил хамтран амьдарч, хоёр хүүхдийн эх болсон 34 настай бүсгүй "Надаль үнэхээр тачаангуй залуу, хүчирхэг булчинлаг биетэй. Түүний тоглолтыг харахын тулд "Уимблдон"-ыг газар дээрээс нь үзнэ" гэсэн байна.
Эх сурвалж: Таван цагариг
Сэтгэгдэл ( 0 )