Хятад улсад үерийн аюул гамшгийн түвшинд хүрлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 23

Хятадад нүүрлээд байгаа үер усны гамшиг 13 мужийн нутаг дэвсгэрийг хамраад байна. Үерт өртсөн Жөзян мужид л гэхэд 8400 барилга байшин сүйдэж, 1.2 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Даваа гаригт Хятадын эрх баригчдын мэдэгдсэнээр тус мужаас 292 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Энэхүү гамшгийн үеэр Хятад улсын хэмжээнд нийтдээ 1.6 сая хүн орон гэргүй болсон. Мөн 175 хүн амь үрэгдэж, 86 хүн сураггүй болжээ. Жөзян мужийн Зоушанг тосгонд л гэхэд газар тариалан болон мал аж ахуй эрхэлдэг 1600-гаад хүн амь зуулгаа алдаад байна. Тосгоны тариачин Дэнг Жиангуи хэлэхдээ "Үер усны гамшиг туйлын хүнд байдал үүсгээд байна. Манай тосгон бүхэлдээ усанд автсан тул бид бүх зүйлээ алдаж хоцорлоо" гэжээ. Тэрээр хөвөн болон газрын самар тариалдаг байсан ч тариалан нь бүхэлдээ усанд автсан тул Засгийн газрынхаа дэмжлэг туслалцаанд л найдаж байгаа гэнэ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top