Улаан сортой, шаргал үст дуучин бүсгүй, попын гүнж Бритни Спирс хэвлэлийн бага хурал зарлажээ. Энд хүрэлцэн ирсэн сэтгүүлч бүр мэдээж түүний гэр бүл, хайр дурлалын асуудалтай холбоотой цуу үг, хов живийн талаар лавлан асуусан. Гэвч тэр сэтгүүлчдийн асуултыг хүлээн зөвшөөрч "Тийм", "Тийм" бас "Тийм" гэсэн хариулт өгсөөр байв. Эцэстээ залхаж, бүгд рүү нь "F..K уоu" хэмээн хэлж олныг гайхашруулж байгаа энэ дүр зураг бол алдарт дуучин Бритни Спирсийн шинэхэн уран бүтээл "I wanna Go" дууны клип. Түүний шинэхэн клип өчигдөрхөн олны сонорт хүрсэн байна. Гэхдээ үүнийг телевиз, радиогоор цацахаас өмнө дуучны "Фэйсбүүк" найзууд нь урьтаж үзжээ. Дуучин бүсгүй өөрийн "Фэйсбүүк" хуудсандаа "Миний шинэ уран бүтээл "I wanna Go" дууг сонсоод, кпипийг нь үзээд та нарын сэтгэл хөдөлнө гэдэгт итгэлтэй байна" хэмээн бичиж, дууны клипний хамт найзууддаа тараасан байв. Дууны клипэнд Бритниг гудамжаар явж байхад нь өлгийтэй жаахан балчраас, өвгөд хөгшид, бүр амьтад хүртэл нүдээ томруулан, амаа ангайн гайхан харж байгаачлан түүний шинэ уран бүтээлийг сонссон фэн найзууд нь хөгжмөө эцэс дээр нь тавиад сонссон тухай сэтгэгдлээ илэрхийлсэн байлаа.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл ( 0 )