Францын өмнөд хэсэгт байрлах далайн эрэгт тамхи татахыг хориглосон болохыг олон нийтэд зарлажээ. Тус улсын "La Provence" сонинд нийтэлснээр энэ эрэг нь “Lumiere Brothers” юм байна. Сонинд нийтэлснээр энэ сараас эхлэн эл далайн эрэгт тамхи татахыг хориглох бөгөөд шинэ журмын дагуу эргийн зөвшөөрөгдсөн газарт л тамхилж болох гэнэ. Тэрхүү зөвшөөрөгдсөн хэсэгт газар доогуур үнсний сав маягийн зүйл суурилуулсан байгаа аж. Албаны хүмүүсийн хэлснээр, энэ туршлага амжилттай хэрэгжвэл бусад эрэгт ч мөн тамхи татахыг хориглох юм байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл ( 0 )