БНХАУ-ын Эрээн хотоос Бээжингийн чиглэлд зорчиж байсан автобус, суудлын авто машинтай мөргөлдөж, манай таван иргэн гэмтэж бэртсэн хэрэг гарчээ. Хот хоорондын замд гарсан уг осол энэ сарын 20-ны өдөр Эрээн хотын "Тэргэн өртөө" буюу зорчигч тээврийн газарт 14.10 цагт гарч, осолд өртсөн Монголын тав, Испанийн хоёр, Швейцарийн гурван иргэнийг тэр даруй тус хотын төв эмнэлэгт хүргэсэн байна. Мөн хүнд бэртэлтэй өвчтөнүүдэд яаралтай мэс ажилбар хийжээ. Тус автобусанд зорчиж явсан манай улсын иргэд нь 40-50 насны эмэгтэйчүүд байсан байна. Ослын үеэр бусдаасаа хүнд гэмтсэн Б гэх эмэгтэйн биеийн байдал өчигдөр үдээс хойш гэнэт муудсан тул яаралтай мэс засалд орох шаардлагатай гэсэн дүгнэлтийг тус эмнэлгийн зөвлөх эмч нар гаргав. Тэрбээр эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ дотуур цус алдсан, гар хөлийн яс хугаралтай байсан аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )