М.Анхбаяр: Дундговьд 1,6 сая мал уруудаж, алдагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17


Энэ сарын 14-ний өдөр нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурсан бөгөөд Дундговь аймгийн нутагт  24-28 м/с хүртэл, зарим үед 34-40 м/с хүчтэй шуурч 8-10 цагийн турш тэнгэр бүрэн харанхуйлж байгалийн онц аюултай гамшигт үзэгдэл боллоо. Шуурганаар уруудсан малынхаа араас явсан болон ар гэрийнхнээ хайж явсны улмаас төөрч, Дундговь аймагт есөн хүний амь эрсэдсэн билээ. Цаг үеийн нөхцөл байдлын талаар Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяраас тодрууллаа. 


-Өнгөрөгч ням гарагт нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурсны улмаас олон хүний алтан амь эрсдэж, мал сүрэг уруудан алдагдсан. Хэчнээн малыг эрэн хайж байна вэ, хохирлын хэмжээг тодорхойлсон уу?

-Энэ сарын 14-ний өдөр 8-10 цагийн турш тэнгэр харанхуйлж, үзэгдэх орчингүй болтол шуурсан бөгөөд Сайнцагаан, Эрдэнэдалай сумаар 40 м/с хүчтэй шуурсан аюулт үзэгдэл боллоо. Байгалийн гамшигт үзэгдлийн үеэр 13-81 насны есөн хүний эрдэнэт амь үрэгдэж нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Баянжаргалан суманд хоёр, Гурвансайхан суманд хоёр, Говь-Угтаал суманд нэг, Дэлгэрцогт суманд нэг, Дэрэн суманд нэг, Өндөршил суманд нэг, Сайнцагаан суманд нэг иргэн амь насаа алдсан. Сураггүй алга болсон 468 хүнийг аймаг, сумдын Онцгой комисс, Онцгой байдлын газрын 578 ажилтан алба хаагч 186 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, эрэн хайх ажиллагааг явуулсан.

Аймгийн хэмжээнд 1.632.516 мал уруудаж, алдагдсан харамсалтай явдал боллоо. Уруудсан малыг эрэн хайх, зүй бус хорогдсон малын тоог гаргах, сэг зэм устгах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Аймгийн Онцгой комисс хуралдаж, хохирлын үнэлгээг гаргахаар ажиллаж байна. Ажлын хэсэг малаа уруудуулсан, гэр, хашаа саравч нурсан малчдад яаралтай дэмжлэг үзүүлж байгаа. Одоогийн байдлаар нийт 134 айлын гэр нурснаас 92 нь дахин ашиглах боломжгүй болсон. 587 айлын хашаа нурж, 69 байшингийн дээвэр хууларсан. Мөн 30 тээврийн хэрэгслийн шил цонх хагарсан. Шуурганы улмаас Хулд, Эрдэнэдалай, Луус, Дэлгэрхангай, Өлзийт, Дэлгэрцогт, Дэрэн, Адаацаг зэрэг сумдын тог тасарч, шуурхай засварын үйлчилгээ хийж тогтой болгосон.

-Шуурганы улмаас Дундговь аймаг битүү шороон түйрэнд даруулан, хамар хатгах өвсгүй болж, хаваржилт хүндэрч эхэллээ-

-Аймгийн хэмжээнд хаваржилт хэр байгаа вэ. Энэ хаврын тухайд хэчнээн төл хүлээн аваад байна вэ?

-УОК-оос үнэлгээ тогтоож, манай аймгийн хаваржилтын зэргийг өндөр эрсдэлтэй гэж гарсан байсан. Тэгвэл шуурганы улмаас хамар хатгах өвсгүй болж, битүү шороон түйрэнд даруулснаар хаваржилт хүндэрч эхэллээ.

Иймд аймгийн Засаг даргаар ахлуулсан хариу авах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу бүх сумдад 100 ширхэг тэжээл, 1000 боодол өвс олгох ажлыг зохион байгуулж байна. Мөн сум бүрд хоёр сая төгрөгийг эхний ээлжийн зардалд олгохоор шийдвэр гарлаа. Мал тооллого гуравдугаар сарын 18-наас эхэлдэг учраас хараахан тоон мэдээ гараагүй.

-Цаашид цаг агаарын нөхцөл байдал дахин хүндэрч болзошгүй гэсэн мэдээ гарсан. Эрсдэлийн эсрэг хэр бэлтгэлтэй байна вэ?

-Аймгийн Цаг уурын газраас гамшигт үзэгдэл болохын өмнө анхааруулга, харанга, дуут дохиотой сэрэмжлүүлэг хүргэж ажилласан.  Энэ сарын 19, 20-ны өдрүүдэд нойтон цас орж, 10-13м/с хүчтэй шуурга болж болзошгүй байгааг Цаг уураас анхааруулсан. Иймд малчид малаа ойрхон бэлчээх, шаардлагатай бол малаа хаших, өндөр настан, хүүхдээ малд явуулахгүй байх, малаа салхины дээд талдаа бэлчээх, дулаан хувцаслах, шатахууны нөөцөө бүрдүүлэх, өвс тэжээлээ базаах, бэлтгэл бэлэн байдлаа хангахыг анхааруулж байна.

-Гамшигт нэрвэгдсэн аймгийн иргэдэд туслах хандивын данс нээхээр төлөвлөж байгаа гэсэн. Хандивын дансыг хэзээ мэдээлэх вэ?

-Дундговь, Говьсүмбэр аймгийн орон гэргүй болсон иргэдэд гэр, эд материал олгох, гамшигт өртсөн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх, сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааны зардал зэрэгт УИХ-ын гишүүн С.Батболд 200 сая төгрөг, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг таван сая төгрөгийн шатахууны зардал хандивласан. Хүнд цаг үед нутгийн олонтойгоо хамт байж тусалж дэмжиж байгаа бүх хүмүүстээ талархал илэрхийлье. Хандивын дансыг Дундговь аймгийн Онцгой байдлын газрын нэр дээр нээсэн бөгөөд Хаан банк 5466038926, Төрийн сан 100080031401 гэж данс бий гэдгийг ташрамд дуулгах нь зүйтэй байх.

-Дундговь аймагт ковидын халдвартай хүн ирж, дам хавьтагчдыг тогтоох ажил эхэлсэн. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариу нь ямар гарсан бэ?

-Улаанбаатар хотоос халдвартай хүний хавьтагч шинжилгээнийхээ хариуг гараагүй байхад аймагт ирсэн. Ирэхдээ аймгийн постыг тойрон орж ирчихээд халдвартай гэдгээ мэдэнгүүт буцаад хот руу явсан байгаа юм. Ковидын үеийн дүрэм журмыг зөрчиж, бүхэл бүтэн аймгийг эрсдэлд орууллаа. Ойрын болон дам хавьтлын иргэдийг тогтоож, PCR шинжилгээг Улаанбаатарт хүргүүлсэн. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Үүнтэй холбогдуулж энэ сарын 13-20-ны өдөр хүртэл аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарласан. Аймгийн хэмжээнд халдваргүйжүүлж ариутгах ажлыг зохион байгууллаа.

-Аймаг, сумын хооронд зорчих хүсэлтэй иргэд хэр байна вэ. Хотоос иргэдээ татан авч байна уу?

-Байгалийн гамшигт үзэгдлийн хор хохирлоос шалтгаалж хөдөө гэр лүүгээ тэмүүлж байгаа иргэд олон байгаа. Иймд иргэддээ боломжийг нь нээж өгсөн бөгөөд шинжилгээний бичиг дээр үндэслэж зорчуулна. Иргэд хулгайн замаар зорчих зөрчил их гарч байна. Цаашид хулгайн замаар зорчиж алба хаагчдын ажлыг хүндрүүлэхгүй байхыг анхааруулж байна. Улаанбаатар хотод байгаа Дундговь аймгийн харьяатай иргэдийг нийтийн тээврээр орон нутаг руугаа татаж авч байгаа. Орон нутагт ирж байгаа иргэд Дундговь аймгийн нутаг дэвсгэр рүү нэвтрэхдээ тодорхой хэмжээний төлбөр төлж түргэвчилсэн тест өгнө. Нийт ард иргэдийнхээ төлөө тавьж буй шаардлагыг иргэн бүр биелүүлэх үүрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongols (66.181.161.124) 2021 оны 03 сарын 17

sahalaa chirsen novsh yamar teneg bnaa

1  |  0
ь(64.119.17.199) 2021 оны 03 сарын 17

Төрийн албан хаагчийн ёс журмыг сахь, сахал үсээ ав соелтой цэвэрч бай.

2  |  0
Уншигч(139.5.218.51) 2021 оны 03 сарын 17

Төөрсөөр төрөлдөө киноны Балт юм уу хаашаа юм, засаг ноёнд зохихгүй сахал байна, засч янзалаад арай гоёмсог байвал юу юм гэхээс

3  |  0
xochin(43.242.243.142) 2021 оны 03 сарын 17

sahlaa avchih novshoo kto ti suka na samom dele gavno ebuuchaya

2  |  0
зочин(64.119.24.17) 2021 оны 03 сарын 17

наад балиар сахалаа аваач.чамд зохихгүй байна төрийн хүн байж

3  |  0
Zochin(119.40.103.6) 2021 оны 03 сарын 17

Neg surtei turiin dalbaatai zurag oruuldag yum. gaduur yavj gazar deer taniltsaj bui zurag oruulaach tsunkh barigch min.

3  |  0
Top