Гурван сарын дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргалаа гэсэн мэдээлэл сошиал болон зарим мэдээллийн сайтуудаар цацагдсан билээ. Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн албанаас өгч буй албан ёсны мэдээллээр энэ нь худал мэдээ гэдэг нь тодорхой болсон ч ийм мэдээллийг цацсан хүмүүс нь Цэцийн гишүүд болох Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нар аж.
Тэгэхээр өнгөрсөн хугацаанд нэр бүхий улстөрчид хийгээд хэвлэлийнхэн Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн нөлөөнд байгаа талаар ярьж, бичиж байсан нь бодит үнэнд нийцэж буйг энэхүү мэдээлэл харуулж байгаа юм. Энэ сарын 18-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр Т.Доржханд гишүүн “Үндсэн Хуулийн Цэц нөлөөнд орж байна. Ерөнхийлөгч өөрөө Цэц дээр хоёр удаа очиж байна. Очихоор нь дарга нь ёслоод угтаж байна. Бид Үндсэн хуулиа хамгаалах ёстой. Нэг намын эрх ашиг чухал уу, нэг даргын эрх ашиг чухал уу, нийт монголчуудын эрх ашиг чухал уу гэдгийг ярих ёстой” хэмээн хэлж байсан.
Тэгвэл дээрээ хөх тэнгэрээс өөр хаалтгүй гэгддэг Цэц өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан талцсан мэдээлэл нийгэмд өгч буй нь тун таагүй хэрэг юм.
Нийгмийн тогтвортой байдалд хамгийн гол нөлөө үзүүлэх ёстой Ерөнхийлөгч Х.Баттулга МОАХ-ны гишүүдийг 50 мянган төгрөгийн төлбөртэй жагсаалд бэлтгэж байна гэсэн мэдээлэл ч цахим орчинд тархаад байна.
Тодруулбал, Толь цахим хуудсанд “УИХ-ын шийдвэрт хориг тавьж, УИХ-ыг гацаанд оруулах, цаашлаад маргааш буюу 25-нд МОАХ-ны гишүүдийг 50 мянган төгрөгөөр цалинжуулж, Төрийн ордны баруун, зүүн хаалганд жагсаал хийж, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахаар бэлтгэж эхэлжээ.
Өнгөрсөн хаврын турш иргэдийн тайван жагсаалыг турхирч, хэд хэдэн төлбөрт жагсаалыг зохион байгуулаад байгаа нь Х.Баттулга дахин ерөнхийлөгч болохын тулд юу ч хийхэд бэлэн гэдгийг харуулсаар байна.
Нэгэнт өөрийн нарийн бичгийн дарга, хувийн хуульчдаар дамжуулж шүүхийн тогтолцоог самарч хувийн хонгил үүсгэсэн нь ил болсон ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихийн тулд АН-ыг хагалж самарсан бол одоо ҮХЦ-ийг самарч эхлэх бололтой.
Угтаан бол Үндэсний эв нэгдлийг илэрхийлэх учиртай Монгол улсын Ерөнхийлөгч эвдрүүлэн талцуулж, хавьтсан ойртсон болгоноо хоёр хувааж самарч байгаа нь түүнийг Ерөнхийлөгч байх чадамжгүй хүн гэдгийг харуулж байна” гэж бичжээ.
Сануулахад, Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших нь Үндсэн хуулийн 30.2 буюу “.... 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг зөрчих эсэх асуудлыг шийдэхээр хүлээгдэж буй эдгээр өдрүүдэд Х.Баттулга нийгмийг хагалан бутаргах хэмжээний асуудал өдүүлэхээр санаархаж байгаа бололтой.
Сэтгэгдэл ( 8 )
МОНГОЛЫН АРД ТУМНИЙ БОЛОН МОНГОЛ ТУУРГАТНЫ ХАЙРТАЙ ЕРЕНХИЙЛЕГЧ БАЙСАН, БАЙСААР Ч БАЙХ БОЛНО
mongolchuud 30 jil xereldej 2 xubaagdaj xeruuliin buzar bolj guitslee shuu
Ard tymen setgeliin duudlagaaraa temtsex tsag ni bolsoon,ene uls oron byr ardchilalaa aldaj neg namiin gart syirch duuslaa shyy dee !!! Xulgaich nartaigaa temtsej chadaxgyi ene tor zasgiig ormoor ni zailuulax xeregtei !!!
zindaag haah heregtei dandaa hudlaa medeelel tavidag
Zindaa gej hogiin sav shig site bainaa
буутай жагсаал зохион байгуулахгүй бол хэдэн согтуучуул баахан хашгирч байгаад нөгөө хэдэн төгроөгөөрөө хуушуур нэг хараа хусахаар тарж алга болно ямарч нэмэргүй хүүхэд нохойн доог болоод өнгөрнө Эсвэл ерөнхийлөгч өөрөө ганцаарч хамаагүй талбай дээр зогсоод чанга яригчаад хэд сайхан дүнгэнүүлэхэд хүн олон цугларна энэ бол баталгаатай
шударга бус зүйл хийдэг юм бол шууд үүнийг нь илрүүлж шийтгэл оноож таслан зогсоож бай битгий худлаа шунал эрх ашигдаа хөтлөгдсөн юмнууд худлаа бие биенийхээ бөгсийг ухаж цаг алдаж монгол улсын хөгжил дэвшилийг ухрааж үгүй хий. Та нарын нүүр царайг харахаас дургүй хүрч бна. Ман, ан 2оо.
battulga garnaa ,ard tumen demjine